Баянгол дүүрэгт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй саунд зургаан эмэгтэйг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.
Хэрэгт холбогдуулан хоёр ч сауны эздийг шалгаж эхлээд байна. Биеэ үнэлж байсан зургаан эмэгтэйн гурав нь насанд хүрээгүй охид байсан бол нэг нь бие давхар болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Сауны эздийг Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн, шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна