ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймагт ажиллалаа
2017/11/14

Cэлэнгэ аймагт 56 багийн 8558 өрхөд 1.6 сая мал өвөлжинө. Сэлэнгэ аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэхээс 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж өвс тэжээлийн нөөц аймгийн хэмжээнд 83,3 хувьтай байна. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ерөнхий дүнгээр 86,3 хувийн биелэлттэй байгаа тухай мэдээллийг өгсөн.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын нөөцөд авах үрийн буудай хадгалагдаж байгаа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутагт байрлах "Гачуурт" ХХК-д очсон. Тус компани нийт 27 мянган тонн үрийн буудай хадгалж байгаагаас 10 мянган тонныг нь улсын нөөцөд авах юм.  

Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн ТЭДС-н элеваторийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцсан. Аймгийн ТЭДС-н элеватор нь 28 мянган тонн улаан буудай хадгалах хүчин чадалтай юм байна. Энэ жил 4000 тонн үрийн улаан буудай, 9000 тонн хүнсний улаанбуудайг аймгийн санд нөөцөлсөн байна. Энэ жилийн хувьд цавуулаг нь 25-аас дээш хувьтай 1-р зэргийн ангилалтай улаан буудай нөөцөлсөн. Нийслэлчүүд дээд зэргийн чанартай гурил идэх нөхцөл бүрдсэнийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцолж байлаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин