ХОНЬ - (3/21-4/19)
Ид шид, танин мэдэхүй, нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээлтэй.
ҮХЭР - (4/20-5/20)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.
ИХЭР - (5/21-6/21)
Сэтгэл зүрхээ цэвэр ариун, бодол санаагаа цэгцтэй байлгах өдөр. Ямар ч ажилд нэн хариуцлагатай хандаж, эхэлснээ дуусгалгүй бүү орхи. Хэт ядрах, сэтгэл санааны хямралд орох нь таагүй үр дагавартай. Засал ном хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, сүм хийдэд очих нь ээлтэй.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.
АРСЛАН - (7/23-8/22)
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.
ОХИН - (8/23-9/22)
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилгогой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжрана.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх бодомжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.
НУМ - (11/22-12/21)
Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.
МАТАР - (12/22-1/19)
Хариуцлагатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй байна. Бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг анхаар. Хэн, юунд таныг дуудаж байгааг, өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь чухал.
БУМБА - (1/20-2/18)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.
ЗАГАС - (2/19-3/20)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.
Сэтгэгдэл байхгүй байна