Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой дуудлагууд ИХЭСЧЭЭ
2017/11/20

Сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэхээр завдсан хэргүүд ихэсч байна. 

Тухайлбал, эдгээр амралтын өдрүүдэд  СБД-ийн 1-р хороо  Замын цагдаагийн зохицуулагч СБД-ийн постонд үүрэг гүйцэтгэж байгаад ЗЦГ-ын уулзвараас зүүн зүгт хөдөлгөөнд оролцож явсан “BMW” автомашины жолооч мансуурсан байдалтай байна  гэснийг шалгахад,  СБД-ийн 1-р хороонд суух 21 настай эрэгтэй  М  нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн мансуурсан болохыг “CE Multi-Drag Screen Test cup” тестээр тогтоож СБДЦХ-1 шалгаж байна. 

Мөн БЗД-ийн 6-р хороо  “Манай охин хар тамхины өвс хэрэглэсэн байж магадгүй” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: БЗД-6 хороонд суух Х /эм.15н/ нь зүс таних Т гэгчтэй мансууруулах төрлийн ургамал сорж хэрэглэсэн хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    zamaa aldtsiin bishu mongolchuud huchrehee baihaaraa l medeelj eheldiim bish u
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
Сонин хачин