Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжигийн тухай мэдээлэл цуглуулахаар японы хэвлэл мэдээллийн байгуулагын сэтгүүлчид монголд иржээ.  70 дахь Их аварга Харүмафүжи нутаг нэгт бөх Такайноваг зодсон гэх дуулиан сүүлийн үед японы шар хэвлэлүүдийн гол бай болж буй юм. 

Тэд өмнө нь Асашёорюү Д.Дагвадоржийг асуудалд ороход мөн монголд ирж байсан ба зодог тайлахад нь гол нөлөө үзүүлсэн билээ. Харин энэ удаад энэхүү байдал давтагдах вий гэсэн болгоомжлол Исэгахама ояката болон монголын сүмо бөх сонирхогчидын дунд бий болоод байна. Японы сүмо бөхийн холбоо ч гэсэн нэр хүндээ бодоод зодог тайлах шахалт үзүүлж болзошгүй юм. 

Харүмафүжи аварга болон Такайнова нар бие биенээсээ уучлал гуйсан ч дэвжээний багш нарынх нь дундах үл ойлголцол энэ асуудалыг илүү их хурцадмал болгож байгаа бололтой.  Энэ явдлын дараа Харүмафүжи Д.Бямбадорж  япончуудаас уучлалт гуйж, энэ сарын башёг орхиж байгаагаа мэдэгдсэн. Харин Японы сүмо бөхийн холбоо Кюүшюү башё дуусахаар арга хэмжээ авна хэмээн шийдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025