Хар тамхины хэргээр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ
2017/11/15

Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд БЗД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан таван залууг саатуулсан талаар ЦЕГ-аас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс он гарснаас хойш 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ. 

Мөн өчигдөр тус цагдаагийн газарт БЗД-ийн нутаг дэвсгэрт ...... иргэний гэрт хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу хар тамхитай тэмцэх газраас ажиллагаа явуулахад 25-30 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн хар тамхи мансууруулах бодисын төрлийн хэрэглэж байсан нь тогтоогдсон аж. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хэрэглээний зүйлүүдийг хураан авч, тус этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. 

Уг таван иргэний дунд "Сэлэм" хочит С.Бямбацогт байсан нь тогдоогдоод байгаа юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин