“Сити” дээд сургуулийг эс тооцвол манайд мэргэжлийн гоо сайханч гэж байхгүй. Товчхондоо энэ салбарынхан одоохондоо ур чадвар, туршлага, бодит үр дүн гурваар зэрэг зиндаагаа тоогтоодог гэсэн үг. Г.Гантуяаг үйлчлүүлэгчид нь манай хотын хамгийн сайн хөмсөг шивж, сормуус хийдэг гоо сайханч хэмээн нэгэн дуугаар баталдаг. Би ч гэсэн тэдгээр үйлчлүүлэгчдийнх нь нэг. Долоон жил тасралтгүй сормуус хийлгэхдээ нүд аргах, улайх, харшил өгөх, өөрийн сормуус унах зэрэг бэрхшээлийн алинтай нь ч тулгарч байсангүй. Олон найз бүсгүйчүүд маань сормуус хийлгэсэн чинь ийм, тийм зовиур илэрсэн гэж дээрх бэрхшээлүүдийг тоочиж байсан учир ийн сайн мэдэж буй хэрэг. Г.Гантуяа хөмсөг шивэхдээ ч мэргэжил, мэдрэмжийн өндөр түвшинд хийдгийг мэдэх юм. Ингээд манай хотын хамгийн сайн хөмсөг, сормуус “үйлдвэрлэгч” Г.Гантуяагийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулъя.
VIP салон, гоо сайханч Г.Гантуяа:
- Таныг манай хотын хамгийн гоё хөмсөг шивж, сормуус суулгадаг гэдгийг мэдэх юм. Хэдийнээс энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ?
- Би гоо сайхны салбарт ажиллаж эхэлснээс хойш 16 жил өнгөрчихөж. Анх арьс арчилгаа, нүүрний иллэг хийдэг байлаа. Яг тэр үед хөмсөгний шивээс моод болж эхэлсэн юм. Удаа ч үгүй сормуус суулгах үйлчилгээ нэвтэрч эхэлсэн. Эргээд бодоход одоо салон болгонд шахуу хийж байгаа үйлчилгээ, тухайлбал, хөмсөг шивэх, сормуус суулгах энэ тэр чинь цоо шинэ, бүр үзэгдэл шиг байлаа ш дээ. Миний хувьд тэр үед л хөмсөг шивж, сормуус суулгаж эхэлсэн анхдагчдын нэг л дээ.
- Хөмсөг шивээсний тухайд бид юунд анхаарах нь хамгийн чухал бэ?
- Хөмсөг бол хүний нүүр царайны 70, 80 хувийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг шүү дээ. Хөмсөг хоорондын зай хол байх тусам хамар намхан, нүүр палбигар харагддаг гэх мэт зүйлс бий л дээ. Ер нь хөмсөгний шивээс орж ирснээр бүсгүйчүүд бүү хэл эрчүүдийн гоо сайхан, царай төрхний тухайд том хувьсгал болсон гэж би хувьдаа боддог. Нүүрний тэгийг тодорхойлдог ийм чухал зүйл учраас зөв, өөрийн мэт шивэхэд анхаарах нь маш чухал. Учир нь нүүр царайны онцлогт тохироогүй шивээс бол дараа нь арилгах гэж шивүүлэхээс том ажил ундарна. Илүү үнэтэй ч байдаг. Тиймээс маш сайн туршлагатай, мэдрэмжтэй хүнээр сайтар бодсны эцэст шивүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Зөв сайхан шивсэн хөмсөг царай төрхийг засахаас гадна арьсны өнгийг хүртэл илүү цайвартуулж харагдуулдаг юм. Будагны өнгө маш чухал. Хар үстэй бол хар бор, бор үстэй бол бор хүрэн өнгө илүү зохиж, амьд, бодитой, өөрийн юм шиг харагдуулдаг гэх мэт.
- Үстэй мэт шивээс, 3D,6D шивээс, битүү шивээс гэх мэт олон янзын шивээс байдаг юм билээ. Эдгээр нь хоорондоо ялгаатай юу? Бас аль хамгийн зөв сонголт юм бол?
- Цаг улирах хэрээр хөмсөг шивэх технологи хүртэл өөрчлөгдсөөр байна л даа. Тэдгээрийн нэг нь 6D шивээс. Олон жил хөмсөг шивж байгаагийнх миний бодлоор энэ нэг их төгс, зөв сонголт би гэж боддог. Явж явж хамгийн бодитой, өөрийн мэт харагддаг шивээс нь л битүү шивээс болж таарч байна. Үстэй мэт шивээс, 6D энэ тэр гээд байгаа чинь арай л хиймэл харагдаад байдаг. Гэхдээ аль шивээсийг сонгох нь ёстой хувь хүний асуудал юм даа. Хамгийн чухал нь л хөмсөгний хэлбэр, уусгалт. Битүү шивээсэн дээр уусгалт хийх боломж өндөр байдаг учраас би илүүтэй таашаадаг гэх үү дээ.
- Хөмсөгний шивээсийг шингэн хөмсөгтэй хүмүүс л сонирхдог, хийлгэдэг гэж ойлгож болох уу?
- Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Мэдээж ихэнх хувь нь шингэн хөмсөгтэй хүмүүс байдаг ч хэлбэртээ анхаардаг хүмүүс ч олноор шивүүлдэг. Ер нь хэт нарийхан, шингэн хөмсөг царай төрхийг гундааж, овортой харагдуулдаг шүү дээ. Зөв сайхан хөмсөг хүнийг шууд л 5-10 насаар залуу харагдуулдаг. Энэ дашрамд хөмсөг ургуулах, өтгөрүүлэх аргуудаас зөвлөхөд сүүлийн үед “Кастролный ойл” гээд Оросын бүтээгдэхүүн үс, хөмсөг ургуулах тал дээр их моод болж байна. Уураг, витамин С, антиоксидантаар баялаг учраас үсний ургалтыг маш сайн дэмжиж өгдөг. Мөн оливын тос витамин Е их хэмжээгээр агуулдаг учраас, сонгины шүүс хүхэр ихээр агуулдаг учраас хөмсгийг богино хугацаанд өтгөрүүлж, өнгийг нь тодруулдаг.
- Тэгвэл сормуусны тухайд та юу зөвлөх вэ? Олон найзуудаасаа сормуус суулгасны дараа нүд улайж загатнасан, харшил өгсөн эсвэл өөрийн хөмсөг унасан гэж сонсож байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
- Сормуусыг тухайн хүний өөрийнх нь сормуусны ширхэг болгонд нэг бүрчлэн суулгах аргаар хийдэг технологитой. Технологийн дагуу зөв хийгээгүйгээс нүд улайж аргах, харшил өгөх, загатнах түүнчлэн өөрийн сормуус унах зэрэг сөрөг үр дүн гарч болно. Мөн харшилтай хүн байж болно, ийм хүмүүст сормуус суулгахыг би лав зөвлөхгүй. Нүд гэдэг хичнээн эмзэг чухал эрхтэн билээ, маш болгоожмтой хандах хэрэгтэй. Туршлагатай хүнээр хийлгэхгүй бол эрүүл мэндээрээ ч хохирч болно шүү дээ. Ер нь шуудхан хэлэхэд салон болгон, гоо сайханч болгон хөмсөг шивж, сормуус суулгана гэх болж. Туршлага чухал шүү дээ. Би энэ тал дээрээ харин ч нэг бардам байдаг шүү. Арванзургаан жил хөмсөг шивж, сормуус суулгаж байна. Гэхдээ нэг ч удаа өөрийгөө рекламдаж байгаагүй юм билээ. Үйлчлүүлэгчид маань амнаас ам дамжиж мэдээлэл авч ирсэн хүмүүс байдаг. Сормуусны тухайд байнгын үйлчлүүлэгчид олон байна.
- Гоо сайхны үйлчилгээний тухайд реклам биш үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл чухал л даа. Тэр үүднээс таныг зөвлөгөөний буландаа урьсан хэрэг. хаягаа хэлж өгөх үү?
- Манай хаяг Зайсангийн “Грийн вилла” хотхоны өөдөөс харсан “Зайсан центр”-ийн 2 давхарт VIP салон. Утасны дугаар 9912-1733. Хүмүүст бодит мэдээлэл үнэхээр чухал юм билээ. Баярлалаа та бүхэнд.
Гранд сэтгүүл, №94
Сэтгэгдэл (6)