Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид Касс таун ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийжээ.
Иргэний гомдлын дагуу хийсэн энэхүү шалгалтаар тухайн компаний агуулахад зургаан нэрийн 3627 ш, 6.281.621 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа дууссан шар айргийг хадгалж байсныг илрүүлсэн байна. Шар айргийг хураан авч, зохих журмын дагуу устгажээ.
Устгалын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10-р ангийн салааны захирагч, ахмад В.Мөнхдэлгэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлстийн гуравдугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, дэслэгч Э.Энхтайван болон холбогдох ажилтан, улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажилласан байна.
Сэтгэгдэл (1)