“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоод байгаа дуучин Г. Дэлгэрцогт уран бүтээлийн анхны бие даасан тоглолт болох “Үлэмжийн гоо” тоглолтоо 11-р сарын 08-нд “Монгол бөхийн өргөө”-нөө танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд зохион байгууллаа.

Тоглолтыг өнөө цагийн шилдэг хөтлөгчдийн нэг UBS телевизийн хөтлөгч Э. Гантулга буюу Анууш  хөтлөсөн нь тоглолтыг өнгөлөх бас нэгэн тодотгол болж өгсөн юм. Тоглолтын үеэр Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш,  МУГЖ Ч. Насантогтох оролцож “Нандин Эрдэнэ” киноны дууг хамтран дуулсан нь үзэгчддээ барьсан нэгэн том сюрприз байлаа.

Танхим дүүрэн үзэгчид дуу бүрийг нь даган дуулж, дуучиндаа  урам хайрлан алга ташилтаар давалгаалж байв.

Ийнхүү түүний тоглолт эрийн хийморь мандаасан “Монгол бөхийн өргөө”-нөө ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025