Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Тогтохын Сэр-Од уран бүтээлийн 25 дахь жилийн ойдоо зориулан "Миний бүтээл-25" уран бүтээлийн цэнгүүнээ 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулах гэж байна. "Тоглолтыг "B sound production"-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар тодорсон нийтийн дууны 25 уран бүтээлч, 25 бүтээлээрээ ая дуугаа өргөн барих аж.Үүнд 4-5 үеийн дуучид, хөгжимчид, зохиолчид, найруулагчид гээд бүх уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолтын тасалбар ч 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од:
25 жил гэдэг бол уран бүтээлч хүний хувьд нэлээдгүй их цаг хугацаа, түүх, орон зайг хамарна. Мэдээж, би ганцаараа энэ 25 жилийг бүтээгээгүй. Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Бөхийн өргөөнд болох тул үзэгч, олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дуучин Б.Болд:
Намайг багад тэр үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг Т.Сэр-Од багш байсан. Энэ хүнтэй уулзаад танилцчих юмсан гэж бодож байсан цаг саяхан мэт санагдаж байна. 2005 онд СУИС-д элсэн орохдоо Т.Сэр-Од багшийнхаа шавь нь болж байлаа. Өнөөдөр тоглолтыг нь хамтран зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна. Манай “B sound production” таван жилийнхээ ойг хийж дуусангуут “Миний бүтээл-25” тоглолтыг зохион байгуулахаар ханцуй шамлан орсон. Тоглолтонд 5 үеийн уран бүтээлчид нэг дор цугларч буйгаараа онцлогтой.
МУГЖ Ц.Төвшинтөгс:
"Миний бүтээл-25 цэнгүүнд оролцох гэж байгаадаа миний хувьд их баяртай байна. Т.Сэр-Одтойгоо нөхөрлөөд 26 жил болсон байна. Өнөөдөр олон сайхан уран бүтээлүүдээ түмэн олондоо толилуулж байгаад нь баяртай байна. Бид хоёрын хамтын уран бүтээлийн хувьд 17 дуутай.
Сэтгэгдэл байхгүй байна