М.Намуунцэцэг эргэн ирлээ!
2017/11/08

“Хар сувдны нууц” киноны Үнэг Цоомоогийн дүрийг бүтээн сураг алдарсан хүн бол модель М.Намуунцэцэг. Түүнийг анх гарч ирж байх үед топ Пүүжээгийн хойт дүр гэж их итгэл найдвар дайж байв. Энэ хооронд манай хүн салбараа орхисон юм биш хувийн амьдралаа төвхнүүлж ээж болсон. Яг л Пүүжээгийн замналаар загвар өмсөж кинонд тоглож яваа бүсгүй “Бүхнээс дээгүүр” киноны гол дүрийг бүтээсэн. Үсний өнгөө өөрчлөхөөс эхлээд өөр дээрээ чамгүй ажилласан бололтой байна. Харин түүнд дэлгэцийн урлаг хэр зохихыг харах л үлдлээ. Шинэ үеийн моделиуд дундаа бас ялгарал үзүүлж байгаа М.Намуунцэцэгт амжилт хүсэе!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • tsengel
    Ulaan noil huuhen CITId surch bgashd
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
Сонин хачин