Автобусаар зорчигчдын долоо хоногт гаргасан зөрчил мөнгөн дүнгээр 26 сая төгрөгт хүрчээ
2017/11/07

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавих эрхтэй автобусны шалгагч нар 10-р сарын 20-26-ны хооронд 20 Автобус компанийн 63 чиглэлд шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар 67,413 зорчигч зөрчил гаргасан байна. Эдгээр зөрчлийг нарийвчилбал: 

- Өндөр настны карт ашигласан 1,321 

- Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн карт ашигласан 1,179

- Оюутаны карт ашигласан 993

- Хүүхдийн карт ашигласан 10,368

- Мөнгөөр үйлчлүүлсэн 16,169

- Хөлс төлөөгүй 27,312

- Үлдэгдэл хүрэлцэхгүй 10,071 тооны гэх мэт нийт 67,413  зөрчил тус тус илэрсэн байна. 

Харин нэгж тус бүрийг 500₮-өөр тооцож бодвол: 

- Мөнгөөр үйлчлүүлсэн 16,169 зөрчилд 8 сая 84 мянга 500 төгрөг /8,084,500₮/

- Хөлс төлөөгүй 27,312 зөрчилд 13 сая 656 мянган төгрөг /13,656,000₮/

- Үлдэгдэл хүрэлцэхгүй 10,071 зөрчилд 5 сая 35 мянга 500 төгрөг /5,035,500₮/

Эдгээр зөрчлөөс 26 сая гаруй төгрөг улсын төсөвт орох боломжтой байсныг албаны хүн мэдээллэв. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохих журмын дагуу хөлсөө төлөн үйлчлүүлэх хэрэгтэйг сануулж байна.  

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Тэтгэвэр тэтгэмжийн мөнгөн дээр нь л унааны мөнгөө нэмээд өгчих хэрэгтэй штэ.Хүүхэдээс бусад зорчигчид хөнгөлөлтэй үнээр зорчихгүй бүгд энгийн карт бэлэн мөнгөөр зорчдог болгочихоор болоо юм бикшүү тэгвэл ийм асуудал үүсэхгүй хэн хэндээ амар биздээ. Хөнгөлөлт гэхээр бүгдээрээ л танил талаараа карт авчихдаг штэ.Бусад орнуудад ийм л бдаг штэ.Хуулиа өөрчил
    2017 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Bugd zurchiltei.hun amiin 99 huvi n hulhi hulgaigaas butsahgui
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Албаар үлдэгдэл нь хүрэлцэхгүй карттай автобусанд орж ирдэг эсвэл олон хүмүүсийн чихэлдээн дунд картаа уншуулахгүй байгаа хүмүүс 500 төгрөг дээр голоо цохидог мөртлөө архи, тамхи хэрэглэх болохоороо мөнгөө гаргаж байгаа даа. Иймэрхүү бэртэгчин хүмүүсээс болоод автобус хүн ихтэй, хүрэлцэхгүй байна. 500 төгрөг төлж чадахгүй юмнууд алхаад явбал ачаалал их буурна даа.
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
Сонин хачин