Төрийн үйлчилгээний цахим машин буюу Та бидний хэлж заншсанаар ТҮЦ машиныг одоогоос 5 жилийн өмнө Үндэсний Дата Төвийн дэд бүтцийг түшиглэн анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан.
Тухайн үед 16 ширхэг цахим машинаар нийт 7 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь иргэдийн цаг завыг хэмнэж, талархалыг хүлээсэн шийдэл болж чадсан юм.
“Үндэсний Дата Төв” УТҮГ-ын инженер техникийн ажилтнууд ТҮЦ машины үйлчилгээний чанар хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 78, хөдөө орон нутагт 32, нийт 110 ТҮЦ машиныг байршуулж, түүгээр дамжуулан 24 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн ТҮЦ машинаар дамжуулан дараах 24 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Тодруулбал:
Санал хүсэлт, өргөдөл гомдол
Төрсний бүртгэлийн лавлагаа,
Иргэний үнэмлэхний лавлагаа, үнэмлэх захиалах
Иргэний үнэмлэхийн баримт авах
Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Цахилгааны төлбөр
Татварын лавлагаа
Илгээмж оруулах, авах
Баримт бүртгүүлэх, данс тохируулах, бүртгэлтэй баримтууд
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Цагдаагийн Ерөнхий Газрын "Жолоодох эрхийн лавлагаа",
Жолоодох "Эрх сэргээх лавлагаа", эрх сэргээх /2015 он/
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”
“Тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа”,
“Тэтгэврийн эрх үүссэн эсэх” лавлагаа
“Нийгмийн даатгал ажил олгогч лавлагаа” /2017 он/
Монгол банкны “Валютын ханшийн лавлагаа” /2017 он/
Орон сууц захиалах хүсэлт
Ачааны авто машины зөвшөөрөл
Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлгүйн лавлагаа
Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх
“Үндэсний дата төв” УТҮГ нь ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлснээс хойш техник, програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, үйлчилгээг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлуудыг тогтмол хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал:
ТҮЦ машины статистик мэдээлэл, ашиглалтын төлөв зэргийг хянах систем.
ТҮЦ машины дээд дэлгэцийг ашиглан ойролцоох ТҮЦ машины байршлыг газрын зураг дээр харуулах систем.
ТҮЦ машины байршлыг мэдээлэх гэрэлт самбар.
Бүх төрлийн төлбөрийн карт унших програмын шинэчлэлт.
2013 оны мөнгөн тэмдэгт уншдаг болгох програмын шинэчлэлт.
24/7 цагийн мониторинг, лавлах утас ажиллаж эхэлсэн.
www.tutsmashin.gov.mn - ТҮЦ машин ашиглах хөтөч цахим хуудас ажиллуулж, мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Уг цахим хуудаснаас ямар, ямар үйлчилгээг хэрхэн яаж авах, хаяг байршлын талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой болсон.
ТҮЦ машины мобайл апликейшн – Ашиглалтыг илүү хялбарчлах зорилгоор ТҮЦ машины мобайл апликейшныг “iOS” болон “Android” үйлдлийн системд зориулан хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
Хуурамч лавлагаа үйлдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс цахим хуудас болон мобайл апликейшн дээр үнэн, бодит эсэхийг шалгах боломжтой болсон.
ТҮЦ машины үйлчилгээний чанар сайжруулах үүднээс хэрэглэгчдийн санал гомдлыг 24 цагийн лавлах 70180094 дугаарын утас, info@tutsmashin.gov.mn цахим шуудан, ТҮЦ машин facebook fage хуудсаар хүлээн авч шийдвэрлэдэг.
Сэтгэгдэл байхгүй байна