Насанд хүрээгүй охид бусдад уруу татагдан, хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
2017/11/06

Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол", "Бүс" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017.11.03 буюу өнгөрсөн баасан гаригийн  өглөө 04 цагийн орчимд хар тамхи хэрэглэж, зөөвөрлөж явсан этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Агтын хөндий гэх газарт иргэн эрэгтэй Т, Б, Э, насанд хүрээгүй эмэгтэй А, Э нар нь мансууруулах төрлийн "Каннабис" гэх ургамал хэрэглэж, мөн "Аксент" маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хүрээгээ тэлж, залуус машиндаа мансуурсан байдалтай олдлоо гэх мэдээлэл ойр ойрхон гарах болсон нь аюулын харанга дэлдээд байна. Улмаар донтсон залуус энэ хууль бус үйлдэлдээ насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татах болсон нь анхаарал татаж байна. Дээрх тохиолдолд л гэхэд Т, Б, Э гэх залуус насанд хүрээгүй хоёр эмэгтэй хүүхдийг уруу татаж, хар тамхи татуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • khulan
    Tiim, sanal niilj bn. Anhnaas n ondor yal hatuu huuli tsaaztai baih heregtei.
    2017 оны 11 сарын 09
  • Зочин
    20n jil shorond hii ene togloom bishshu
    2017 оны 11 сарын 06 | Хариулах
    • khulan
      Tiim, sanal niilj bn. Anhnaas n ondor yal hatuu huuli tsaaztai baih heregtei.
      2017 оны 11 сарын 06
Сонин хачин