Төрийн банк шинэ тооцооны төвийн нээлтээ хийлээ
2017/11/06

Төрийн банк нь Монгол Улсын бүх сум, суурин газарт байршсан нийт 500 гаруй салбар нэгж, мэргэшсэн хүний нөөцөөрөө дамжуулан банк санхүүгийн үйлчилгээг нэр төртөйгээр үзүүлж буй Монголын томоохон арилжааны банкуудын нэг билээ.

Энэ ч утгаараа  2,7 сая харилцагчиддаа банк санхүүгийнцогц үйлчилгээгээ тав тухтай орчинд түргэн шуурхай хүргэх зорилгоор, банкны стандартад нийцсэн шинэ Тооцооны Төвийг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Ногоон нуур гудамжРажив Гандигийн нэрэмжит политехникийн коллежийн хойд талд байрлах “Pro Оne”төвд шинээр нээлээ.

Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй,үнэ цэнэ бүхий үндэсний тэргүүлэгч банк Төрийн банкнь хүн ам олонтой Сүхбаатар дүүргийн 11-р хороонд шинээр нээгдэж буй “Хоймор” Тооцооны Төвөөр дамжуулан  санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж эхэлсэн нь харилцагчаа хүндэтгэж, үйл ажиллагаагаа улам ойртуулсан явдал болж байгааг Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн онцоллоо.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин