Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу иргэдээс санал авч дууслаа

“Иргэдийн оролцоотой Эко дүүрэг” тэтгэлэгт төсөл хөтөлбөрийг Хан-Уул дүүрэг хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө мэдээллэж байсан.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд экологийн боловсрол олгох сургалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Байгаль орчинд амарч зугаалахдаа иргэдийн дагаж мөрдөх журам”-ын төслийн танилцуулгыг хороодод зохион байгуулж ажиллаж байна.


Монгол Улсын “Нийтийн сонсголын тухай хууль”-ийн дагуу иргэд олон нийтийн саналд тулгуурлаж энэхүү журмыг боловсруулахаар Ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа бөгөөд 
X/30-ны өдөр 1, 2, 3, 11, 15 дугаар хороо
X/31-ний өдөр 4,5,6,7,8 дугаар хороо
XI/01-ний өдөр 9, 10,16 дугаар хороо
XI/02-ний өдөр 12, 13, 14 дүгээр хорооны иргэдийн санал, хүсэлтийг сонсох ажиллагаа зохион байгуулж өнөөдөрлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025