Ер нь "Эко констракшн"-тай холбоотой гомдол санал их гардаг ч тэгсхийгээд өнгөрдөг. Чанаргүй барилга, барьж буй барилга дээрээс нь юм унаж хүн бэртээх зэрэг уг компанитай холбоотой олон таагүй мэдээлэл хөвөрдөг. Энэ удаад ч бас Нарны хороололын орчим баригдаж буй "Эко констракшн"-ий барилгын кран машины хамар дээр унаж, хүн бэртсэн талаарх мэдээлэл сошиал медиад цацагдаад байна. Хүчтэй доргилтын улмаас машины жолооч бэртэл авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна