Увс аймагт гарсан түймэр хил давжээ
2017/11/04

Увс аймгийн Тэс сумын нутагт ой хээрийн түймэр гарлаа гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 26-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын болон Хилийн цэргийнхнээс бүрдсэн 140 гаруй албан тушаалтан, иргэд, найман автомашинтай түймрийн голомтод ажилласан байна.

Түймэр хил давсан бөгөөд ОХУ-ын Тува улсын талаас мөн ажлын хэсэг гарч хоёр талаасаа хавсарч байж аравдугаар 29-ны орой бүрэн унтрааж, 30-ны өдөр Тэс сумын ЗДТГ-т хүлээлгэж өгчээ. Шатсан талбайн хэмжээ нь 5 км өргөн, 7 км орчим урт байсан аж.

Өнөөдрийн байдлаар шатсан талбайн хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин