Дэлхийд гайхагдсан Монгол хуримын видео
2017/11/03

Энэхүү хуримын видео сошиал медиад тавигдсан даруйдаа маш өндөр хандалт авч байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, Хөвсгөл далайн эрэгт цас цагаан хуримын даашинзтай бүсгүй, цэмцгэр сүйт залуугийн хамт. Яг л мөрөөдөл шиг, зүүд мэт, үлгэр шиг. Холливудын кино гэж эндүүрэм. Энэхүү видеоны талаар танд сонирхуулах 10 баримтыг энд онцолж байна. 

1. Тус видеог 2014 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 600 орчим хуримыг амжилттай зохион байгуулсан “BRAND MEDIA GROUP”-ийн чадварлаг залуус хийжээ. 

2.  Хугацаа: Энэхүү видеог хийхийн тулд 5 өдөр 4 шөнийг зарцуулсан байна. 

3. Нүдэнд ил харагдаж байгаа нь залуу хос, хуримын гэрчүүд. Видеог бүтээхэд арын албанд 8 хүн ажилласан байна. 

4. Монголд урд нь хуримын зураг авалт, видео төдийлөн өндөр ач холбогдол, үнэлэмжтай байгаагүй юм. Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга Сингапураас тэрмбутан найзынхаа хүүхдийг хуримлахад авч ирж эх орондоо гоё видео хийн буцааж байжээ. Монгол мөнгөөр 60 гаруй сая төгрөгөөр бүтээгдсэн гэдэг юм билээ. Энэхүү видео тухайн үед сошиал медиад өндөр хандалт авч байв. 

5.  Монголын үзэсгэлэнт байгаль дэлхийн видео бүтээгч, гэрэл зурагчдын сонирхлыг ихээр татах болсон нь “BRAND MEDIA GROUP”-ийн залуусын тасралтгүй хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэд хуримын видео төрөлд энэхүү видеогоороо өндөр босго тавиад байна. Энэ бол тэдний 6 дахь бүтээл. 

6.  Тус группийн хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлж Шанхай, Хөх хотын студиудтэй гэрээ хийсний үндсэн дээр монгол хосуудын гадаад дахь гоёмсог видеог мөн урлаж эхэлсэн байна. 

7.  Та бүхний хамгийн сонирхож байгаа асуулт: Энэхүү сэтгэл татам видео боломжийн өртгөөр бүтсэн. 

8. Тус группийн хамт олон зөвхөн видеогоор зогсохгүй жилийн 4 улиралд гайхалтай хуримын зургуудыг авч, хуримын зохион байгуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж буй. Илүү дэлгэрэнгүйг та бүхэн https://www.facebook.com/BRANDMEDIAGROUPLLC/ хаягаар зочлон сонирхох боломжтой. 

9.  Хуримлагч хосууд жирийн хөдөлмөрч хосууд. Хуримнаас зураг, бичлэг дурсамж болж үлддэг болохыг залуус соргогоор мэдэрчээ. Тэд магадгүй хэдэн жилийн дараа хуримын видеоны төрөлд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдлын гэрч, гол дүр болсон нь азтай тохиолдол. 

10. Хуримаа хийхдээ хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнтэй дурсамжаа мөнхлөхийг хүссэн хэн бүхэнд BRAND MEDIA-чууд дахин давтагдашгүй шинэлэг бүхнийг санал болгож цогц үйлчилгээ үзүүлдэг нь олон нийтийн таашаалд нийцэж байгаа. 

Гэр бүл бол тухайн улс орны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Сайхан бүхнийг түгээж байгаа BRAND MEDIA GROUP-ийн хамт олонд талархал илэрхийлье. Бүүдгэр нийгэмд гэрэл тусах мэт таатай мэдрэмжийг та бүхний уран бүтээлээс авдаг шүү. 

У.Цахирмаа 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • Шаалдаа
    Шаагаад байлдаа юу гэж энэ дэлхийд гайхагддаг юм
    2017 оны 11 сарын 05 | Хариулах
  • Сарука
    Сайхан хос байна. Аз жаргал хүсье
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Yahavdee l yum.Iimerhuu nuur dalaitai hurim delhiigeer l neg bna.Ene bol gadniihand engiin zuil. UNEHEER sodon sonin hiiye gevel mongol ahuigaa sain sudal.tegvel humuusiin anhaaral tatna.Ulaan udiin buriaduudiin hurim shig yum bolj...
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Харин тийм ээ. Яг монгол ёс заншилтай уялдуулсан бол гадныхны анхаарлыг их татах байлаа. Зургийг сайхан авч. Даанч Монгол ёс жаяг огт харагдсангүй, Оросын бага ястан шиг л харагдаж бн.
    2017 оны 11 сарын 04
  • Az
    Chi chin harin ovoo yumtai gar uu gvi yu. Ataa jutuunduu idegdej, end pid pid vserch suuhaar nutagtaa ochij vneegee saa minii duu.
    2017 оны 11 сарын 04
  • Зочин
    Chi ooroo yawj mori malaa una hund 1 shn ug helh syraach
    2017 оны 11 сарын 04
  • Иргэн
    Хуримийн хоёр хосод аз жаргал сайн сайханийг ерөөе энэ зарим хүмүүс ямар муу ёрийн юм бичдэг юм бээ? Харааж муу юм бичсэн хүмүүст хараал нь хар толгойд чинь хүрч үйлс нт бүү бүтэх шүү.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Zailj uz t1ee ygd iim archaagyi zantaimbee
    2017 оны 11 сарын 04
  • Зочин
    ЯДАЖ Л МОНГОЛ ДУУ АРД НЬ ОРУУЛ Л ДАА. СОЛОНГОС ХУРИМЫН ТАВИЛТ ДУУРАЙСАН Л ЮМ БАЙНА. ХӨВСГӨЛ НУУРЫН ТУХАЙ ЖУУЛЧНЫ РЕКЛАМ ШИГ ЮМ БАЙНА. УГ НЬ БОЛ ЗАН ЗАНШИЛ, БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭТГЭХ МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ХАРУУЛСАН БОЛ ГОЁ БАЙХ БАЙЖ. МОНГОЛШУУ УХААНТАЙ ЮМ БОЛ ЯДАЖ МОРЬ УНАЖ МОНГОЛ ДЭЭЛЭЭ ӨМСӨН ГЭРТ ТУЛГАНД ГАЛ ТҮЛЖ ЦАЙ ЧАНАЖ ҮХЭР СААХ ХЭРЭГТЭЙ. ЭР НЬ АДУУ БУГУЙЛДДАГ Ч ЮМ УУ СУР ЭЛДДЭГ Ч ЮМ УУ. ДААНЧ ЭНЭ 2 ХАРВААС ЧАДАХААРГҮЙ ХОТЫН 2 БАЙНА Л ДАА.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Харин тийм ээ. Яг монгол ёс заншилтай уялдуулсан бол гадныхны анхаарлыг их татах байлаа. Зургийг сайхан авч. Даанч Монгол ёс жаяг огт харагдсангүй, Оросын бага ястан шиг л харагдаж бн.
      2017 оны 11 сарын 04
    • Az
      Chi chin harin ovoo yumtai gar uu gvi yu. Ataa jutuunduu idegdej, end pid pid vserch suuhaar nutagtaa ochij vneegee saa minii duu.
      2017 оны 11 сарын 04
    • Зочин
      Chi ooroo yawj mori malaa una hund 1 shn ug helh syraach
      2017 оны 11 сарын 04
  • Зочин
    Zaluuchuud huraim nairaaraa gaihuulaad yahav ee Ajil yils, byteel, amjilt-aaraa jaahan nyyree chimsen ni deer. Zasag tereesee avhuulaad niigem byheldee heryyl, hardalt, shunal, avilgaar dyyrchiheed baihad delhiid hurimaaraa gaihuullna gej yuu baihav dee. Jaahan ch gesen daruu baij surah heregtei baina.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • k
    Yun surtei yum uzeegui bdag l hurim bna shdee
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • deed t1d hariu ugsun shu
    deed t1d hariu ugsun shu
    2017 оны 11 сарын 04
  • T1
    Ingej amidraj bhaar uheech
    2017 оны 11 сарын 04
  • Зочин
    Хөөрхийдөө яахав тансаг харагдах гэж ядцийн ганц платье бүдүүн сүйт бүсгүй царай муутай залуу Их л мөнгө цацсан биз найруулга алга Хөвсгөлийн Байгаль Дэлхий л Сайхан бна нэг л худал үнссэн жүжиг бна да Хайр алгооо
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Zailj uz t1ee ygd iim archaagyi zantaimbee
      2017 оны 11 сарын 03
    • deed t1d hariu ugsun shu
      deed t1d hariu ugsun shu
      2017 оны 11 сарын 03
    • T1
      Ingej amidraj bhaar uheech
      2017 оны 11 сарын 03
Сонин хачин