Хөшөө барьсанаар хэдэн хүн аз жаргалтай болсон бэ?
2017/11/01

Нийслэлийн МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, сая, сая төгрөгөөр хэмжигдэх хөшөө дурсгалаар амжилттай үргэлжилсээр.  

Нийслэлийн удирдлагуудын даапаалсан, нүд хуурсан үйлдлүүдийг  анзаарах сөхөөгүй стресстэй амьдардаг Монголчууд энэ удаад хөшөөг бол олж харж. Сошиал медиагаар нэг стресс дээр стресс.  Эсхүл түгжрэл, утаа, цалин цавуунаас өөр зүйлд сатаарч бухимдаад арай дээр ч юм уу.

Инээд хөөр, баяр баясгалантай алхаж байгаа гэр бүлийг дүрсэлсэн тус хөшөө нь хотын гудамжны хэсэгхэн орчинд өнгө нэмэх хэдий ч шийдлийн хувьд үүнийг арай л нүдээ олоогүй шийдэл гэж үзэх хүмүүс олон гарчээ. Зарим нь бүр уг хөшөөнд утааны маск зүүлгэхгүй бол угаартаад унах вий, хайран мөнгө гэж хошигнож байх жишээний. 

Нөгөөтэйгүүр 27.4 сая төгрөг хэзээ хог дээр хэвтэх бол гэж гайхах. Хөшөөнд зориулах ёстой 50 сая төгрөгний төсвийн ихэнх хагас нь гурван хөшөөнд явжээ. Харин үлдсэнгээр нь хөшөө засварлаад өнгөрөх болов уу даа. 

Ер нь хөшөө гэдэг мөнгө угаах арга бүр гаарч байна. Уг нь төрийн мөнгө гэж байхгүй иргэн, аж ахуй нэгжийн татварын мөнгө л гэж баймаар. Магадгүй ингэж хэлэхээр хөшөө, дурсгал бол хот тохижилтын нэг элемент гэж ам таглах биз. 

За ямартаа ч “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжих биш хөшөө болон мөнхөрлөө. Энэ хөшөө баригдаад төсөв нь гараар нь дамжсан цөөхөн хүн аз жаргалтай болсон байх. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • зочид
    Мөнгө бол хэний ч юм гараар ороод алга болно Харин хөшөө дурсгал үлдэнэ Сайхан ирээдүйг зөгнөсөн уриалан дуудсан хөшөө дурсгал хэрэгтэй
    2017 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochin
    Uitgartai hushuu 1-r nemegdjee.
    2017 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Монго унагаасан хэд нь л аз жаргалтай болсийшд
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Овоо эргүү гар дээрх мэдээг бичиж дээ. Ямар ч зүйлийг бөөстэй холбодог онигоо шиг л юм болж. Хотод нэг ч гэсэн аятайхан тохижилт хийгдэж байвал зүгээр байдаг.
    2017 оны 11 сарын 01 | Хариулах
Сонин хачин