Өнгөрсөн удаад МАХН Н.Энхбаяргүйгээр урагшаа харж, зоригтой хөдлөх цаг болсон гэж намын зарим гишүүд нь Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хамт мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, намын шинэчлэлийг зоригтой хийж, албан тушаалын хэнээтнүүдийг цэвэрлэх цаг нь болсон хэмээж шаардах бичгийг албан ёсоор МАХН-д хүргэхээ мэдэгдээд байсан. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын хүмүүст шаардлагаа албан бичгээр хүргэхээр очсон намын энгийн гишүүдийн төлөөлөл зодуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар шаардах бичиг хүргэж очсон хэд, хэдэн хүмүүсийг МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлээр доромжилж, намын зарим гишүүд нь бие махбодид нь хүртэл халдаж гэмтэл учруулсан гэх.
Намын эгэл жирийн гишүүнийг хэл амаар доромжлон хүч хэрэглэн танхайрсан хүн нь МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгын туслах, намын улс төрийн ажилтан гэх Н.Уламбаяр аж.
Харин хохирогчийн хувьд Хан-Уул дүүргийн 70 гаруй настай ахмад гишүүн н.Баярмагнай гэгч иргэн гэнэ. Түүнийг уг явдлыг баримтжуулж бичлэг хийх гэтэл утсыг нь хүртэл газар чулуудаж, элдэв бусар доромжилжээ.
Ямартаа ч зодуулсан гэх иргэн өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүртэл өргөдөл гаргасан байна. Энэ талаар МАХН-ын бага хурлын гишүүд мэдээлэл хийлээ.
Намын дарга гишүүдийнхээ итгэл, сэтгэлд хүртэл нь ажиллаж чадахгүй байгаа. Үүнийг бид 2016 оны УИХ, орон нутаг, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дүгнэж байна. Намын даргын явуулж байгаа бодлого болохгүй байна гэдгийг бага чуулганаараа бид ярьж байгаа. Харин үүнийг их хурлаар авч хэлэлцэх ёстой ч, намын их хурлыг хийхгүй гээд байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна