“Гаруда”: 2017 онд Улаанбаатарт 340 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт хийгдсэн гэв
2017/10/31

“Гаруда” дээд шагналын эзэд өчигдөр тодорлоо. Нийт 50 гаруй аж ахуй нэгж нэр дэвшсэн гэх энэхүү шагнал гардуулах ёслолд 5 нэр бүхий байгууллага тодорсон юм. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр хэн сонгож байгаа нь тодорхойгүй ч Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчид гэдгийг хотын удирдлагууд онцолж байлаа.

Мөн үе үеийн нийслэлийн удирдлагуудын хэлдэг “бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлж байна” гэдэг үгийг ч гээгдүүлсэнгүй. Ямартаа ч шагнал гардуулах ёслолын дээд шагналын эздээр доорх байгууллагууд тодорлоо.

1.  Шилдэг барилгын салбарын бүтээн байгуулалт:
Хурд групп – Хаанбанк тауэр болон Наадам центр цогцолбор

Тусгай шагнал:
Барилга ХК, МУИС, Эн Эй Пи групп – МУИС E Номын сан

2.  Шилдэг авто замын салбарын бүтээн байгуулалт:
Эко тогтол ХХК - Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замын өргөтгөл, шинэчлэлт

Тусгай шагнал:
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ - 149 авто машины зогсоолын ажил

3.  Шилдэг Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр:
Хараа Сүмбэр ХХК - Жоби барилгын материалын үйлдвэрийн өргөтгөл, будгийн үйлдвэр

Тусгай шагнал:
Уай эл эм - Төмөр метал хийцийн үйлдвэр болон лэд гэрэл угсралтийн үйлдвэр

Шилэн хийц - Хатаасан, Ламинатан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр

4.    Шилдэг брэндинг:
Сэрж Интернешнл – Милая брэнд

Тусгай шагнал:
Монхимо ХХК - Адуу брэндийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн

5.  Шилдэг франчайзинг:
“Улаанбаатар смарт карт” ХХК – Улаанбаатар смарт карт

Дашрамд дурьдахад, 2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн аж.


Grandnews.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин