Цагдаагийн байгууллагад томилгоо хийгдлээ
2017/10/31

Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын даргыг сольсон. Тодруулбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ.

Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,

ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар,

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,

ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,

Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин