Хан-Уул дүүрэг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ЭКО ДҮҮРЭГ” болно

Хан-Уул дүүрэг “Аз жаргалтай Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зарлагдсан тэтгэлэгт төсөлд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролцож шилдэг 20 төслийн нэгээр “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төсөл шалгарсан юм.

“Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, ХУД-ийн Засаг даргын Нэгдүгээр орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайхан, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн ажилтан Т.Чулуунцэцэг, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн мэргэжилтэн Camille Barras, ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн багш, Магистер Б.Шүрэнцэцэг болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагчид болон иргэдийн төлөөлөл оролцож төсөл хөтөлбөртэй холбоотой санал хүсэлтээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025