Хан-Уул дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүн шагнууллаа
2017/10/30

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10 сарын 29-ны өдөр боллоо.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын Төлөөлөгч О.Баярсайхан болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар гардуулж баяр хүргэлээ.

Хан-Уул дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүн, Алтан гадас одонгоор 21 хүн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 4 хүн тус тус шагнууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин