Тагнуулын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж бид тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ.
Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор.
Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл 'Эрдэнэт' үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд бий" гэсэн юм.
Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна