Хаана ч явсан хамтдаа явж харагддаг топ модель Э.Одгэрэл, Ч.Мичидмаа нар “ижил хоёр загал” гэгддэг. Өндөр нам, царай зүс, бие галбираараа ч тэр улам ижилхэн болоод байгаа найзууд хувцаслалт дээрээ хүртэл ихээхэн ач холбогдол өгдөг юм билээ.
Энэ үйл ажиллагаанд л гэхэд хар цагаан даашинз сонгож ирсэн байна. Үсний засалтаа хүртэл ижилхэн засуулсан тэд өдгөө 40 хол гарчихсан яваа сайхан бүсгүйчүүд.
Үеийн бүсгүйчүүддээ үлгэр дууриалал үзүүлэн, гоо үзэсгэлэнгээ хадгалж яваа тэд элдвийн хэл амыг үл хайхран тэргүүн гэдгэр, үзэсгэлэн төгөлдөр амьдарч байгаа ихэр хоёр загалыг гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ.
Сэтгэгдэл (26)