Долоон уулчны цогцсыг 3200 метрийн өндрөөс олжээ
2017/10/23

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаад өнөөдөр 06:20 цагт эхлүүлжээ. Ингээд 11:15 цагт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол хамгийн сүүлд 15.15 цагт хоёр иргэний цогцсыг олсон байна. 

Сураггүй болсон 17 уулчны долоогийн цогцсыг олсон талаар албаны хүмүүс мэдэгдэв.

Энэ удаагийн авиралтад 27 хүн хамрагдсан. Тэдний арав нь бууж ирсэн. Бууж ирсэн 10 хүний 3 нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байгаа.

Отгонтэнгэрт авирахаар явсан 27 хүн дунджаар 30-50 настай хүмүүс байжээ. 

Нас барсан уулчдын цогцсыг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон байна. 

Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай, эрлийн ажиллагаа үргэлжилж байна гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин