Хар тамхины төрлийн ургамал ачиж явж байгаад баригджээ
2017/10/19

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэр хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид БЗД-ийн 26 хороонд суух  24 настай эрэгтэй А -ийн   Тоёота-Приус  маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ХУД-ийн 11-р хороонд суух 24 настай эрэгтэй Б, БГД-ийн 1-р хороонд суух 25 настай эрэгтэй Б нар нь хар өнгийн 2, цагаан өнгийн 1 уутанд “Канабис” төрлийн олсны ургамал байж болох 2кг 905гр хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн БЗД-3 ”10-р байрны орчим 10-р сарын 18-ны 23:30 цагийн орчим “Цохилт” НАХ-ний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид  сэжиг бүхий хоёр хүнийг шалгахад: БЗД-23 хороонд суух Б /эр,18н/, БЗД-23 хороонд суух  Г /эр,18н/ нар нь өвс татаж, тээвэрлэж явсныг илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин