МХЕГ-аас “АПУ” ХК-д шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “АПУ” ХК-д нэгдсэн хяналт шалгалт хийж эхэллээ.

Тодруулбал, Шадар сайдын баталсан төлөвлөгөө, МХЕГ-ын даргын удирдамжийн дагуу Хан-Уул дүүрэгт байрлах АПУ ХК-ийн сүү, ус ундаа, архи пивоны үйлдвэрүүдэд нэгдсэн хяналт шалгалтыг дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтын явцад сүүний үйлдвэрийн төвийн шугамын болон шүүсэн ундны усны чанар аюулгүй байдалд хяналт хийх зорилгоор ундны усны шинжилгээ авч МХЕГ-ын ХАБҮЛавлагаа лабораторид шинжилгээнд хамруулжээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025