УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нэгэн ноцтой мэдээллийг ил болголоо. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хүний наймаанд тавих хяналтыг сайжруулсан учраас хүний наймаа барагтаа гарахгүй байна. Гэтэл хүүхдээ тээж гаргаж зарж байгаа тохиолдол гарсан. Хилээр нэвтрэхэд рентгений үзлэг хийдэг. Буцаад ирэхэд нь таны хэвлийд байсан хүүхэд хаана байна гэж асууж, эрж хайдаг байдлыг хилийн хуулинд оруулж өгөхгүй бол энэ төрлийн хэрэг буурахгүй” гэлээ.

Сэтгэгдэл байхгүй байна