Шүүх эмнэлэгийг иргэд эцэг эх тогтоох шинжилгээ хийх, сураггүй алга болсон хүний мэдээллийг авах, Гэмтлийн зэрэг тогтоох, ЭХО-д харуулах, цусны бүлэг тогтоох, компьютер томографийн зураг унших, насанд хүрэгчийн цогцост хийх магадлан шинжилгээ зэрэг олон шинжилгээ, дүгнэлтийг гаргадаг гэдгээр нь мэддэг.

Тэгвэл Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой олон маргаан нийгэмд үүсдэг болсон нь нууц биш. Тус эмнэлэгтэй холбогдох гомдол байсхийгээд л гардаг бөгөөд өчигдөрхөн хойд эцэгтээ хүчиндүүлсэн таван настай охиныг 10 мянган төгрөг төлөх чадваргүйн улмаас буцаах гэж байсан тухай дуулиан хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бай болоод байгаа.
Энэ талаар сэтгүүлчид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулахад “Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг.

Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. 16 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг ч тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг” хэмээн хариулсан.

Тэгвэл нийгмийг цочроосон хүүхэд эмэгтэйчүүдийн аймшигт хэргүүдэд шүүх эмнэлэг хэрхэн дүгнэлт үйлдэж байсан бэ гэдгийг одоо өгүүлье.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна