Төрийн байгууллагын ажлыг цаг өөрчлөгдлөө

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь аравдугаар сарын 2-ны өдрөөс буюу энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн 30 минутаар хойшиллоо.

Өвөл цагийн хуваарьт шилжсэнээр ажлын эхлэх цаг 08.30, дуусах цаг 17.30 болов.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн хавар замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор захирамж гаргаж, өөрийн харьяа байгууллагын ажлын цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 08.00-17.00 цаг болгож, энэ хуваарийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллаж ирсэн.  Эл захирамжид тусгасанчлан энэ долоо хоногоос 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Автозамын газар, Аудитын газар зэрэг хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ачаалал ч гэх шиг зун болохоор нартай эрт байхаар зохицуулж өвөл болохоор өглөө унтахыгаа зохицуулаад өөрсдийгөө дандаа бодноо.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025