Сэрэмжлүүлэг

Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгсөн мэдээллээр 10 дугаар сарын 6-нд заримгазраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх хүндрэл учирч болзошгүй байна.   Иймд иргэд,  жолооч та бүхэн  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас,  шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025