УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жорлонг өөрчилье” нэртэй нэгэн өвөрмөц ном бичжээ. Тэрхүү номдоо айл өрхүүдийн жорлонгоос эхлээд жуулчны баазуудын бохирыг хэрхэн оновчтой зөв шийдэх, цаашлаад Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн тулгамдсан асуудлыг ямар арга замаар шийдвэрлэж болох талаар гарц хайж, олон улсын шилдэг туршлагуудыг бичжээ.

Тэрбээр манайд төв цэвэрлэх байгууламжид их хэмжээгээр хуримтлагдсан ялгадсан лагийг түлш болгон шатааж цэвэр ус гаргаж авах машиныг 2020 он гэхэд оруулж ирэх асуудлыг шийдсэн тухайгаа ярьжээ. Тэрхүү “Omni Processors” гэх машин нь Билл Гейтсийн сангаас санхүүжилт авч дэлхий дээр хоёрхон ширхэг үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд лагийг цэвэр ус, цахилгаан болгодог гайхамшигтай аж.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна