Лас Вегаст болсон халдлагад монгол иргэд өртөөгүй

Энэ сарын 1-ний өдөр АНУ-ын Лас Вегас хотод “Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

Уг халдлагад монгол иргэд өртсөн эсэх талаар ГХЯ-наас тодруулахад "Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025