Cюрпризээр дүүрэн “Сүүн залбирал” тоглолт болоход хоёр хоног үлдлээ

Дуу хуурын өлгий нутаг Дундговийн дуучин бүсгүйчүүд, тэр дундаа төрсөн эгч дүүс болох Боржигон овогтой Наранцогт, Отгончимэг хоёрын анхны хамтарсан “Сүүн залбирал” тоглолт болоход хоёр хоног үлдлээ.

Тодруулбал, энэ сарын 04 нд Монгол бөхийн өргөөнд тэд уран бүтээлээ тайлагнах гэж байна. Уртын дууч МУГЖ Ц.Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогт уртын дуугаа шуранхайлуулах бол түүний дүү дуурийн дуучин Б.Отгончимэг олон шинэ содон уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барина.

Ийнхүү сар гаруй өмнөөс тоглолт нь зарлагдаж үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд байгаа энэ тоглолт сюрпризээр дүүрэн гэдгийг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаараа дуучин бүсгүйчүүд тодотгов. Урлагийн тайзнаа хослон дуулж, өдийг хүртэл уран бүтээлээ нэгтгэж яваа эгч дүүс дуучид кино, жүжгийн дуунуудаас бүрдсэн “Сүүн залбирал” тоглолтын сюрпризээс цухас задалбал ахмадын баярыг угтаж ахмадуудаа баярлуулах юм байна.

Эгч дүүс дуучид болох Б.Наранцогт, Б.Отгончимэг хоёр тоглолтын 1р хэсэгтээ хуучны дуунуудыг сэргээн дуулахаас гадна дээр үеийн киноны дуунуудыг дуулж амилуулах аж. Мөн хоёрдугаар хэсэгтээ мюзикээс бүрдсэн хэсэг байгаа бөгөөд үүнийг нь ирж үзэх үзэгчиддээ сюрприз болгон үлдээжээ. Харин тоглолтын гуравдугаар хэсэгтээ анхны хайр, арван жил, анд нөхөд ажил хөдөлмөр гээд хамгийн сайхан дурсаж бүхнээр дуунд дуртай үзэгч олноо аялуулна. Дуучдын тоглолтод урилгаар Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, “Классик жем” хамтлагийнхан ая дуугаа өргөх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025