“Имарт хороолол” салбарын нээлтээр 100 барааг хамгийн хямдаар худалдан авах боломжтой

"Скай хайпермаркет" компани Солонгосын сүлжээ дэлгүүр болох “Имарт хороолол” салбарын нээлтийг  маргааш 10:00-11:00 цагт хийх гэж байна. Нээлтэд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, Морин хуур чуулга, “Монголын хүүхдийн ордон”-ы авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх аж. Нээлтэнд зориулан 100 барааг 2017.10.11-ны өдрийг хүртэл хамгийн хямдаар худалдан авах боломжийг худалдан авагчдад олгож байгаа.

“Имарт хороолол” салбарын нээлт болж байгаатай холбоотойгоор 

Эхний 50 000 үйлчлүүлэгч 20 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад ИмартынЭко тор

Эхний 10 000 үйлчлүүлэгч 100 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад Имартын дугуйт цүнх бэлэг болгон өгөх юм байна.

III, IV хорооллын эцэст нээгдэж байгаа “Имарт хороолол” хайпермаркет нээгдсэнээр хүн амын нягтаршил ихтэй Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр тав тухтай орчинд хямд үнээр хүлээн авах боломжтой болж байна.

“Имарт Хороолол” салбар нь нийт 250 авто машины зогсоолтой, 3500 м2 талбай бүхий бүрэн барааны хайпермаркет дэлгүүр юм.

Нэг давхарт хамгийн сүүлийн үеийн  цахилгаан бараа, гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, интеьер, хүнс, бэлэн хувцас, тоглоомын тасаг болон улирлын  хамгийн эрэлттэй бараа,хямдрал урамшууллын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах event zone бий.  

Хоёр давхарт боловсруулсан хүнс, шинэхэн жимс, ногооны тасаг, амтат хоол, бэйкери, хүүхэд хуурайлах, хөхүүлэх хэсгийг тусгайлан бэлдэж өгсөн байгаа.

Имартаар үйлчлүүлэхдээ та бүхэн дараах ЕСӨН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭГҮЙ авч сэтгэл ханамжийг эдлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025