Монголын Фрэнк Синатра

Фрэнк Синатра шиг дэлхийд алдартай дуучин болохыг мөрөөддөг “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ өвөрмөц хоолой, эгэл даруухан төрхөөрөө үзэгчдийн талархлыг хүлээж, Монголын төдийгүй гадны томоохон радио, сайтууд онцолоод авсан удаатай.

Томоохон шоунд оролцож ирээдүйгээ хялбархан тодорхойлоод авсан О.Энх-Эрдэнэ томоохон хэмжээний хүлээн авалт, үйл ажиллагаанд уригдан дуулдаг болж. Ёстой л гэрлийн хурдаар урлагийн салбарт хаалга тогшихгүйгээр орж ирсэн хамгийн их анхаарал татсан залуу уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй О.Энх-Эрдэнэ. Үүний хажуугаар түүнийг найз охинтой үгүйг олж мэдэх гэсэн охид бүсгүйчүүд хэдэн мянгаараа байна шүү. Ирээдүйд Монголын Фрэнк Синатра хэмээн нэрлүүлж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Goe hooloitoi saihan zaluu amjilt husie
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025