Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” ном цомог болон сонсогчдын хүртээл боллоо. Тус номыг сонсдог ном болгон хөрвүүлэн уншсан продюссерээр Д.Цовоо, найруулагчаар н.Батцэцэг ажиллажээ.
Харин сонсдог ном хэлбэрээр бүтээхийг Д.Цовоо анх санаачилсан бөгөөд Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойд зориулж бэлэг болгон барилаа. Тэрбээр өчигдөр өөрийнхөө төрсөн өдөртэй давхцуулан номын нээлтээ хийсэн юм. “Эх түүхээ болоод өвөг дээдсийнхээ аугаа ёс заншлыг мэдэж, уламжлан авч үлдээсэй гэсэн үүднээс орчин үеийн залуучуудын нийгмийн чиг хандлага, завгүй амьдралын хэв маягт нийцүүлэн сонсдог ном болгосон” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл байхгүй байна