Монгол үйлдвэр дэлхийн стандартаар баталгаажлаа

Алтан Жолоо группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, шингэн хүнсний салбарт тэргүүлэгч хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн шар айрагны үйлдвэр нь  хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж батламжаа гардан авлаа.

Олон улсын стандартад нийцсэн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг тус компани 2009онд MNS ISO17025, 2012онд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн билээ.

Үйлдвэрийн дэргэдэх монголулсын итгэмжлэгдсэн лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хими,нян судлалын лабораториар286 төрлийнсорилт шилжилгээг хийж гүйцэтгэхээс гадна, дотоод үйлдвэрлэлийнхээ дамжлага тус бүрт шинжилгээ хийж үйлдвэрийг лабораториар удирдан явуулж байна.

Тэгвэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг үйлдвэрлэлийнхээ бүхийл үйл ажиллагаанд нэвтрүүлж, Австрали улсын аудитын Bcert баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авлаа.

Энэхүү арга хэмжээнд Алтан Жолоо Группийн ерөнхийлөгч худалдааны гавьяат ажилтан В.Энхбаатар , санхүү хариуцсан захирал Ч.Гүнсэн, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Австрали улсын элчин сайд John Langtry, МҮХАҮТэнхимийн дарга М.Оунчимэг,Австралийн “Bcert”компаний Монгол дахь төлөөлөгч  Б.Ундарлаа, МХХолбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, МХЕГазар, НМХГазрын зочид төлөөлөгч нар оролцлоо.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025