"B SOUND PRODUCTION” үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн тоглолт 10 сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд 19 цагаас болох гэж байна. Тоглолтод хөгжмийн ертөнцийн бүх одод, хошин урлагийн мастерууд нэг дор чуулах гэж буйгаараа онцлогтой. Мөн хүрэлцэн ирсэн 10 үзэгчийг саятнаар тодруулах үйл ажиллагаа болно.

2016 оны шилдэг энтертайнмент студиэр шалгарч байсан тус продакшн 5 жилийн ойн хүрээнд таван төрлийн арга хэмжээг зохион байгуулсны дөрөв дэх нь тус тоглолт юм. Хамгийн анхны арга хэмжээгээ Эрдэнэт хотноо "A Project" party нэртэйгээр залуу уран бүтээлчдийн тоглолт, хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг, спортын тэмцээн бүхий томоохон өдөрлөгийг амжилттай зохион явуулсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна