Хүүхэд буруу тээвэрлэсний улмаас ноцтой осол гарлаа
2017/09/28

Замын цагдаагийн албаны ЖШУХ нь 2017 оны 9-р сарын 26-ны Мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.  

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Тухайлбал:

1.  СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г,  5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал,  суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин