“Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд киноны концерт” болно

Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүү” уран сайхны киноны хөгжмийн концерт болох “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд киноны концерт” ирэх сарын 05-нд “The Corporate Hotel and Convention Centre”-н концертын танхимд 19.00 цагаас болно. 

Концерт нийт хоёр хэсгээс бүрдэх ба 1-р хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол 2-р хэсэгт “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмүүд тоглогдох болно. 

Манай концерт өвөрмөц дуугаралт, гайхамшигтай сонгодог орчин, мэргэжлийн уран бүтээлчдийн хамт жинхэнэ сэтгэл сэргээм, тансаг хөг аялгууг мэдрүүлж, мартагдашгүй дурсамжийг танд үлдээх болно.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025