Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ
2017/09/25

Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдрийн хурлаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн есдүгээр сарын мэдээллийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулсан байдлаар танилцууллаа.

Мөн шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргээс танилцууллаа. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.

Тодруулбал, Монголбанктай холбоотой хэргийг АТГ-аас шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болж байсан юм. Мөн Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ 7 хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин