Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг буурсан
2017/09/25

Улсын хэмжээнд 2017 оны эхний 08 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 152 хэргээр буюу 16.3 хувиар буурч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 4.1 хувь болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1329

/нийслэлд/ хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ноогдуулж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулсан байна. Эдгээр иргэдээс 98 хувь нь дахин зөрчилд холбогдоогүй.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл ногдуулна”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд “Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Энэ төрлийн гэмт хэргийн 86.5%  нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсэн байдаг тул иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад энэ талаарх мэдээ, мэдээлэл ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин