”Miss Mongolia”-гийн шинэ босс

Энэ зуны сүүл намрын эхэн сар дагнан нижгэр хуримууд ар араасаа хөвөрлөө. “Brand Media Group-ийн Г.Мөнхбаяр буюу Аагий захиралтай группийн хамт олон орчин цагийн хамаг л шидээвэр хуримуудыг дэглэж байна. Саяхан л гэхэд Д.Бумбаяр зааны ууган охин Б.Шижиртуяа залуу заан Б.Пүрэвсайхан нарын хуримын сюрпризтэй залган СТА Д.Намсрайноровын нижгэр хуримыг эдний хамт олон дэглэв. “Хурим” Аагий шоу энтертайнмент ертөнцөд тэсрэлт хийж буй шинэ үеийн шоу ертөнцийн нэг икон юм.

Хуримын сартай зэрэгцэн “Miss Mongolia-2017” наадмын зохион байгуулалтын багт мөн эдний бүтээлч хамт олон орсон байна билээ. Салбар салбарын шидээвэр залуус “Brand Media Group-ийн босгыг элээж хуримаа ээлж дараалан зохион байгуулуулж буй. Харин одооноос миссийн тэмцээний стандартыг эднийхэн тогтоох нь. Ажилчдынх нь дийлэнх нь урлагийнхан, шижигнэсэн залуус гар сэтгэл нийлж ажилладаг учир эр хүний билгийн мэлмий мэдрэмжийг гайхуулж байгаа гэсэн үг л дээ.

Аагий телевизийн рекламанд тоглож зарим үед өөрөө байгууллагынхаа нүүр царай болсоор байгаад энэ хугацаанд сулхан фото моделийг хол хаяхаар туршлагажсан байна. Загварын охид дунд ороод зогсоход л эрэгтэй модель нь юм шиг байгаа биз дээ. Орчин цагийн “flower boy” нарын эгнээнд багтсан ганган дэгжин хархүү энтертайнмент ертөнцөөс төрөн гарч байгаа шинэ саятан гэгдэх болж. Ажил хийсэн хүн ам тосддог хойно. Ганц бие, хөдөлмөрч хархүү аль хэдийнэ охид бүсгүйчүүдийн wish list-нд багтсан гэж байгаа.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025