Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам халтиргаатай байна

Цаг уурын байгууллагаас энэ сарын 25 хүртэл ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр гэхэд Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байна. Тиймээс жолооч нарыг аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулав. Мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025