“Хангарьд” ордон Хайрын ордон болсон уу?

“Тусгай салаа”-ны Номин нэр нь мисс алдраас нь илүү зохисон Б.Гэрэлчулуун хувийн амьдралын хувьд савлагаатай байгаа. Ээж болсон энхрий зургаа тавьж шинэ залуу сайхан хосын тоог нэмж байсан цаг саяхан мэт авч өдгөө ганц бие болжээ. Сүүлийн жилүүдэд МАН-ын арга хэмжээ бүрийг чимэн гунхах болсон бүсгүй энэ удаад “Хангарьд” ордныг Хайрын ордон болоход хувь нэмрээ оруулж явна.

Манай хотын дарга мантайсан хөгжилтэй царайтай Су.Батболдын эхнэрийн дүүтэй романс хэлхсэн яриа газар авах болж. Унаган хөдөөнийх морь малтай ойр өссөн Су.Батболд хотын мэр байхад алдаа оноо нь харилцан дэнслэгдэж байгаа. Мисс хүүхэнтэй өөрөө ч юм уу ойр тойрны өрөөл нь нэр холбогдохгүй бол улс төрийн амьдрал нь чимэг зүүлтгүй болчихдог юм шиг байгаа юм. Ах нь үйлсээрээ танигдаж амжаагүй байхад дүү нь амрагийн явдлаараа од болж балрах вий дээ. Ямартай ч мисс бүсгүй Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын ажлыг сошиал медиад фэйсбүүкээрээ ихэд дэмжиж харагддаг. “Чөтгөр гоймонд дурлана” гэгчээр тэс хөндлөн мисс хүн будаг шунх биш төрийн албыг шэйрлэж тавиад байхаар сонин байлгүй яадаг юм. Хайр дурлалд нам, салбар байтугай нь харгалзахгүй л дээ. Тэдний дурлал үнэн худал эсэхийг цаг хугацаа харуулна.  

Ер нь Су.Батболд хотын мээр болсноос хойш томчуудын хүрээлэлд түүний бэлгийн чиг хандлага болон бэлхүүснээс дооших төрлийн хэл яриа бүр хэлц афоризм болтлоо газар аваад байгаа цаг. Хангарьд ордноор дүүрэн царайлаг, гоолиг, залуухан харчууд холхилдож, мань Су даргыг хүлээн авалт элдэв юманд очиход өнөөх царайлагууд урд хойно нь ороод дагаж явдаг гэх мэтээр энэ роман хөвөрч өгнө. Ямар хажууд нь очоод хоёр нүдээрээ харсан биш, хэн мэдэхэв л дээ. Гэхдээ олны үг ортой гэж үг бий. 

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • hairan tor
    bohir ih zavaan huuhen bnlee. iim ymnuud tord orohoor toriin ner hund navs unah ni argagui dee!
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин
    yaa naraa gej minga agaagiin ex ania puujee gd sain egch nar bhad yagad bolku gej kkk
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025