Хятадын алдарт зураачийн ХОВОР тохиох үзэсгэлэн болж байна

БНХАУ-ын алдарт зураач Рэн Вэн Донгийн зурсан усан будгийн бүтээлүүд зөвхөн Хятаддаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Утга уянгын яруу тансгийг усан будгаар илэрхийлсэн, ихэмсэг үзэмж төгс эдгээр бүтээлүүд Монголын уран зураг сонирхогчдын хүртээл болж байгаа нь энэ юм. Энэхүү үзэсгэлэнд тавигдахаар 50 гаруй бүтээл ирсэн ч тэдний хамгийн шилдэг гэсэн 30 гаруй зургийг үзэсгэлэнд дэлгэжээ.     Уран зургаар хүний сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж бүр уйлуулж ч болно. Гэхдээ зургийн төрөл бүр хүний сэтгэлийг хөдөлгөх өөр өөрийн өвөрмөц хүчтэй байдаг.

Тэгвэл усан будгийн зураг түүнийг үзэж байгаа үзэгчдэд тайвшрал, амар амгалан байдлыг мэдрүүлж чаддаг гэж урлаг судлаачид үздэг юм.  Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Хятадын усан будгийн урлагийг Монголын үзэгчдэд сурталчилан, энэ урлагийн цаад тансаг байдлыг нь мэдрүүлэхийг зорьж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 20- 25-ны өдрүүдэд Central Tower-ын 7 давхарт байрлах Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн байранд олны хүртээл болж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025